Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр /2024.01.11/ эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ тэмцээнд 29 байгууллагын 269 тамирчин өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн УАШТ-д 26 байгууллагын 240 тамирчин оролцож байв.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 70, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 59, 68 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болно.

Харин тэмцээний нээлтийн ёслол нэгдүгээр сарын 12-ны баасан гарагийн 16.30 цагаас эхлэх юм.

Олимпын жин бүрийн аваргууд “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцох тул тэр хэрээр өрсөлдөөн ширүүн өрнөх нь гарцаагүй.

Харин олимпын эрхээ нэгэнт аваад буй ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа нар дэлхийн чансаа олгох Загребын нээлттэй тэмцээнд оролцож байгаа тул энэ удаагийн УАШТ-ийг өнжихөөр болжээ.

Тэмцээнийг MNB Sport суваг дөрвөн өдрийн турш шууд дамжуулж, спортын тайлбарлагч С.Шижирбат тайлбарлан хүргэнэ.

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий Нэгдсэн хуваарийг танилцуулж байна. 

Шууд дамжуулалт: