Цаг үеийн мэдээ

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа. 

Хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн, бие бялдрыг хөгжүүлэх, спортоор дамжуулан бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний бөхийг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулах, бөхийн залгамж холбоог үргэлжлүүлэх, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагыг нэмэгдүүлэх, талуудын мэдээлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Анх Монголын Пионер сурагчдын ордон 1958 онд үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн спортын сургалт хичээллэж эхэлсэн түүхтэй. 

Өсвөр үеийн хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгоор Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир спортын улсын хороо, Спортын төв ордны бөхийн зааланд Монголын хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйланг хичээллүүлэхээр боллоо. 

Таны сурталчилгаа