Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар Ази тивийн аваргаас медаль хүртсэн Пүрвээгийн Номин-Эрдэнэ “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Баянгол дүүргийн тамирчин А.Даваажаргалыг 9:0-ээр илүүрхэн, аваргын төлөө барилдахаар шалгарлаа.
Түүнийг алтын төлөөх барилдаанд өсвөрийн Ази тивийн аварга Эрдэнэбатын Одзаяа хүлээж байгаа юм. Харин Баянгол дүүргийн тамирчин А.Даваажаргал, Б.Майцэцэгтэй хүрэл медалийн төлөө барилдана.