Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Чинзориг аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Ш.Дэлэгийг 4:0-ээр ялсан юм. Маргааш энэ жинд алтан медалийн төлөө Э.Тэмүүлэн, Ц.Чинзориг нар барилдана.