Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа “А” хэсгийг тэргүүлж, улмаар хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга Г.Отгонжаргалыг 9:3-аар ялснаар аваргын төлөө барилдахаар боллоо.

Алтын төлөө маргааш түүнтэй ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан барилдана. Харин Г.Отгонжаргал хүрэл медалийн төлөө, Ч.Отгонтуяатай зодоглох юм.

Таны сурталчилгаа