Цаг үеийн мэдээ

Өнөө жилийн УАШТ-д өрсөлдөж буй 269 тамирчны дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан 14 бөх байна. 

Дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг гаргасан эдгээр тамирчид бол З.Занабазар, Н.Наранхүү, Т.Тулга, Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл, Б.Болортуяа, Б.Хулан, Э.Сумьяа, Э.Гантуяа, Э.Даваачимэг, П.Орхон, С.Цэрэнчимэд, О.Бурмаа, Э.Даваанасан нар юм. 

Тэд ДАШТ-ээс нийт 19 медаль хүртсэн бөгөөд зургаа нь Монгол Улсын гавьяат тамирчин хэмээн дуудуулах болжээ. 

Гавьяат О.Бурмаагийн хувьд дэлхийгээс гурван медаль (1 мөнгө, 2 хүрэл) авснаараа жин дарж буй бол Б.Болортуяа олимп, дэлхийн хос медальтан гэдгээрээ онцлог юм.

Таны сурталчилгаа