Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ өнөөдөр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга Э.Тэмүүлэн өрсөлдөгчдөө дараалан ялснаар маргааш аваргын төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр хагас шигшээд Э.Төгсжаргалыг 2:1-ээр ялсан юм. Харин алтан медалийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Чинзориг түүний өрсөлдөгч байх болно.