Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ өнөөдөр эхэллээ.  Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин, өсвөрийн Ази тивийн аварга Эрдэнэбатын Одзаяа “В” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Баянгол дүүргийн тамирчин Б.Майцэцэгийг оноогоор цэвэр ялснаар маргааш аваргын төлөө барилдах боллоо. Тэрбээр алтан медалийн төлөө өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар Ази тивийн аваргаас медаль хүртсэн П.Номин-Эрдэнэтэй учраа таараад байна. 

Харин Б.Майцэцэг маргааш хүрлийн төлөө А.Даваажаргалтай зодоглоно.

Таны сурталчилгаа