Чөлөөт бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд зургаан бөх зодоглож байна. "А" хэсгийг эл жинг чансаагаар толгойлон зодоглож буй Ганбатын Ариунжаргал хоёр ялалттайгаар тэргүүллээ.
Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр удаа түрүүлж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн өсвөрийн УАШТ-д хоёр удаа, залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл гэсэн иж медальтай тамирчин билээ.
Одоо түүнд УАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэх эсэхийг нь шийдвэрлэх чухал хоёр барилдаан үлдээд байна.