Цаг үеийн мэдээ

Хорватын Загреб хотод чөлөөт бөхийн 2024 оны анхны олон улсын тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн чансааны оноо олгох тус тэмцээний эрэгтэй 61 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр түрүүлсэн.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал  хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Эвин Демирханыг 7:6 илүүрхэн ялжээ.