Цаг үеийн мэдээ

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын медальтнууд хэдхэн мөчийн өмнө тодорлоо. ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү "Төв Арж” клубийн Э.Энхболдыг 10:0 оноогоор цэвэр ялж, энэ жинд итгэлтэй түрүүллээ. Энэ хоёр бөх өнгөрсөн жилийн УАШТ-ий хагас шигшээд таарахад Н.Наранхүү хожиж, аваргалах замаа засаж байв.

Э.Энхболдын хувьд, УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль авсны эцэст өнөө жил амжилтаа ахиулж, үзүүрлэсэн юм. Энэ жингийн хүрэл медалийг “Төгс” клубийн Г.Батнасан, А.Даваадорж нар хүртлээ. 

УАШТ-д анх удаа орж буй 17 настай А.Даваадоржийн хувьд “Аваргууд академи”-ийн Н.Ганцоожид 2:1-ээр хожигдож явсан ч цаг дуусахтай уралдан бүхэл 4 оноогоор унагаж, гайхалтай ялалт байгуулсан юм.

Таны сурталчилгаа