УАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын медальтнууд тодорлоо.
Энэ жингийн финалд “Аваргууд академи”-ийн Т.Энхжин “Цаст тайга” клубийн Д.Түмэнхүслэнг 8:2-оор хожсон юм.
Тэрбээр 2022 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа ороод хоосон хоцорсон бол өнгөрсөн жил анхны хүрэл медалиа хүртсэн. Харин энэ жил урамтай барилдаж, учраа бүрээ ялсаар Улсын аваргад анх удаа түрүүллээ.
Энэ амжилтаараа тэрбээр Азийн АШТ-д Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.
Энэ жингийн хүрэл медалийг “Алдар-2” багийн Н.Нархажид, “Аваргууд академи”-ийн Э.Аззаяа нар хүртлээ.