Цаг үеийн мэдээ

УАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын медальтнууд тодорлоо. 

Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнхгэрэл цэргийн дэлхийн аварга,  “Mongolia open” тэмцээний хүрэл медальт Б.Мөнхнарыг 5:0-ээр буулган авч, насанд хүрэгчдийн Улсын аваргад анх удаа түрүүллээ.

Тэрбээр хагас шигшээд энэ жингийн шилдгүүдийн нэг Ц.Намуунцэцэгийг хожсон билээ.   

Ц.Намуунцэцэгийг хувьд, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Аваргууд академи”-ийн Ч.Номинг цэвэр ялж, медалийн тавцанд гарахаар болов.