Шахмал түлш үйлдвэрлэсэн анхны багийн гишүүн Л.Ганзориг сайн түлш муу түлш болж технологи нь алдагдсан, барьцалдуулагч шохой нь хор, хорт хавдар үүснэ гэдгийг асуугаад ч хэрэггүй. Өдөрт 15 тонн гялгар уутны материал салхин дээрээ шатаадаг гэх зэргээр барин тавин тайлбарласан.
Харин “Тавантолгой түлш” компан шүгэл үлээсэн, мэргэжилтэн Л.Ганзоригийг цагдаа, шүүхэд өгнө, мидлинг нүүрс нь түүхий нүүрстэй харьцуулахад дэгдэмхий бодис 2 дахин бага, барьцалдуулагч нь байгалийн гаралтай гэж мэдэгдсэн.
Хамгийн шоглолтой нь бид юугаар амьсгалж буйгаа мэдэх эрхгүй. Яг ногоон автобус шиг хар түлшний барьцалдуулагч ч бас нууц. “Тавантолгой түлш”-ийн албан мэдэгдэлд мухраар итгээд, сохроор найдаад өнгөрөх үү?
Шахмал түлшний 4-5 хувийг нь эзэлдэг барьцалдуулагчийг “Гарааны баргил тех” гэдэг компани хэдээр хэдийг нийлүүлдэг нь нууц. “Гарааны баргил тех” компани Гүндэгмаагийн Жаргалсайхан, Бүрэнгийн Очир, Батаагийн Энхбаяр гэсэн гурван хувьцаа эзэмшигчтэй. Эцсийн өмчлөгч Гүндэгмаагийн Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхоролын нөхөр. Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханы бие нь Хонгконгод консулаар суугаа ч бизнес нь Улаанбаатарт цэцэглэж, бидний уушиг цээжинд хором мөч тутамд ордог доломитын шохойноос ашиг олдог.
Доломитын шохой нь тоосонцор ялгаруулж, бүр нарийн ширхэгтэй болж задраад, бидний уушиг, судас, үр хүүхдийн нарийн судсыг бөглөж, хорт хавдар үүсгэдэг. Соц үед зөвхөн чанга дэлгэмтэй хорихын ялтнууд доломитын шохойн ордод ажилладаг байсан түүхтэй.
Удахгүй хавар болоход бид утаагаа мартана. “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн бол гурван төрд нүүртэй хүн. Эрдэнэт үйлдвэрийн 70 тэрбум төгрөгөөр боссон, 200 ортой, японы тоног төхөөрөмжтэй хувийн компанид үнэ төлбөргүй өгсөн хэрэгт шалгагдан, 461-р хорих ангид саатуулагдаж, 2020 онд шүүхэд шилжсэн ч яасан нь мэдэгдэхгүй замхарсан. Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайд байхад Зэсийн төслийн удирдагч болж байсан. Өнөөдөр ял шийтгэл хүлээх биш яруу алдрын эзэн мэт “Тавантолгой түлш”-ийн захирал. Бид “Тавантолгой түлш”, сайн түлшийн нууц биш нууцуудын талаар “Хонх” нэвтрүүлгээрээ дэлгэрүүлэн хөндөх болно.
2024-01-23
Ёстой нэг үнэн шударга юм гэж байхаа байжээ. Үнэнийг хэлсэн хүмүүсийг барьж хорьж амыг нь таглаад л үг хэлэх ч хүнгүй болж бна даа. Яаж нэгдэж эднийг унагаж шудрага үнэнийг тогтоох вэээ сда юмаа
дэнд
2024-12-08
бүгд гэмт хэрэгтэнгүүд үндэстний эсрэг ажилгаа. түүхэнд үлдэх хар толбо