Цаг үеийн мэдээ

-Өвөрхангай аймаг, Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн “Нэгдүгээр тасаг” гэдэг газар 1 өрхийн гэр, малын саравч шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 20-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид очиж малчин Г-ын 5 ханатай гэр, 20х8 метрийн хэмжээтэй малын саравч усанд автаж байсныг 70 метрийн урт далан байгуулж аюулгүй болгожээ.

-Сэлэнгэ аймаг, Сайхан сумын нутаг Гавшгай багт авто засварын газрын хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 20-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн С-ийн авто засварын газрын хашаанд үерийн ус орсон байсныг 1 метр өндөр, 3.5 метр өргөн, 200 метрийн урт далан байгуулж аюулгүй болгон ажиллав. 

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Баянхошуу дөрөвдүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 20-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарт их хэмжээний ус орсон байсныг 5 тн ус соруулж гаргасан байна. 

Таны сурталчилгаа