Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс, БНСВУ-ын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны шийдвэрээр Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-ны тэмдгээр шагнав.