Цаг үеийн мэдээ

Дундговь аймаг, Сайнцагаан сум, Боржигон, Нарлаг багт долдугаар сарын 23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн  алба хаагчид ажиллаж, аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан. 

Таны сурталчилгаа