Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна. Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
User
2024-10-01
Shudarga ys heregjij buin tod jishee bol ene
Zochin
2024-10-01
Puu 91 xvn gexeer bas sain shalgaj shiidej l baigaa um baina.
Иргэн
2024-10-01
91 хүн шийтгүүлсэн бол болж байна шдээ. Хэрэг хийсэн бол хариуцлагыг ч бас хүлээлгэх учиртай. Хуультай улс байна даа
Zochin
2024-10-01
Unen l ym bn, hiisen higeeguig ilruuled ehnese humus in shitgegdees yavj bgan bnda.