Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахрын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авианы оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг есөн төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн юм.

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Хойд бүсийн аймгуудад ажиллаж байна.

Таны сурталчилгаа