Цаг үеийн мэдээ

Хүн ам буурч байгаа энэ үед Сөүл хот цагаачлалын бодлогоо зөөлрүүлэхийг эрмэлзэж байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, визний нарийн төвөгтэй үйл явц, бодлогын тогтвортой бус байдал нь гадаадын оршин суугчдад тулгарч буй томоохон саад тотгор юм гэв.

Солонгост оршин суух гадаад иргэдийн тоо өсөж, мөн засгийн газраас гадаад иргэдийг татах санаачилгыг дэмжиж буйтай холбоотой гадаадын иргэд, цагаачлалын бодлогын талаарх форумыг өнгөрсөн даваа гарагт Сөүлийн Нийслэлийн Засгийн Газраас зохион байгууллаа.  

Судлаачид болон засгийн газрын албаны хүмүүс одоогийн баримталж буй системд визний төвөгтэй байдал, бодлогын тогтворгүй байдал зэргээс үүдсэн шалгуурууд бий болж байгаа ч, илүү хүлээж авах хандлага бүхий цагаачлалын бодлого хэрэгтэй байгааг цохон тэмдэглэв. 

“Үндэсний Болон Хотын Түвшинд Олон Соёлт Нийгмийн Өрсөлдөх Чадварыг Нэмэгдүүлэх нь” нэрийн дор зохион байгуулагдсан уг форум нь үндэсний хэмжээнд олон соёлт нийгэм рүү шилжин орох, гадаад иргэдийг татан оруулах бодит арга замуудыг хэлэлцэхээр зорьсон. 

Сөүл хотын захирагч У Сэ Хун Солонгосын сонгомол цагаачлалын системийг илүү бусдыг хамруулсан арга барил руу шилжүүлэхийг уриалав.  

Солонгос улс нь одоогийн байдлаар 37 ангилал, 80 нарийвчилсан нэр төрөл бүхий нэлээд төвөгтэй визийн системтэй байна. Энэхүү систем нь засгийн газрын хувьд үр дүнтэй менежмент, зохицуулалт хийх боломж олгож байгаа ч, Солонгост удаан хугацаагаар оршин суухыг эрмэлзэж буй гадаад иргэдийн хувьд томоохон саад бэрхшээл болоод байгаа юм.

Таны сурталчилгаа