Завхан аймаг, Тэс сум, Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэдэг газарт Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 2-ны өдрийн 20:19 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраасан байна.