Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг товлосон хугацаандаа буюу 2024 оны 10-р сарын 3-ны өдөр зарлалаа. Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлээд байсан юм. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ.
Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.
МАН ӨВГӨН
2024-10-03
МАН л Монголыг аварна хүүхдүүд минь! Орон нутгийн сонгуульд МАН аа сайн дэмжинэ шүү та нар!
2024-10-03
Amjilt husie