Монополын эсрэг газрын Баянхонгор аймаг дахь улсын байцаагч Б.Анухатан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт хийлээ.
Хэрэглэгчийн эрх, Үндсэн хууль ба Хүний эрх сэдвийн хүрээнд долоо хоногийн хугацаатай зохион байгуулсан сургалтад ЕБС-ийн 5 дугаар сургууль, Гэгээн сумади, Эрдэм, Номгон, Номундалай, Эрдэнэмандал, Политехникийн коллеж зэрэг сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамрууллаа.
Мөн дээрх хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Дэмжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.