Цаг үеийн мэдээ

Агентлагийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтад аймгуудын сонгуулийн хороо, улс төрийн намын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдаж байна.

Таны сурталчилгаа