Цаг үеийн мэдээ

MINING WEEK 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн арга хэмжээ 2 дахь өдрөө үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Бүсчилсэн хөгжилд эрдэс баялгийн салбарын оролцоо ба боломжууд" сэдвээр илтгэл тавьж өнөөдрийн үйл ажиллагааг нээлээ. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, танилцууллаа. Тэрбээр, илтгэлдээ гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжийг хууль эрх зүйн хүрээнд бий болгох талаар Засгийн газар ажиллаж буй хэмээв. 

Таны сурталчилгаа