Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалах яам, ҮБХИС-ийн харьяа Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургууль БНСУ-ын Өмнөд Чүнчон аймгийн Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын сургуультай жил бүр өсвөрийн сурагчид хоорондын харилцан солилцоог зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ хүрээнд тус сургуулийн тэргүүний багш, сурагчид 9 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-д найрамдлын харилцан айлчлал хийлээ.

Батлан хамгаалах салбарын ирээдүйн боловсон хүчин болсон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид 6 хоногийн хугацаанд Чонан хотын соёлын наадам, БНСУ-ын үндэсний тосгон, экологийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялж мэдлэгээ тэллээ. 

Харин Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын төвийн багш, сурагчид 9 дүгээр сарын 09-нөөс-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан “Тэмүүжин-Өрлөг” сургуульд зочлон, манай улсын түүх, соёлтой танилцлаа.  Энэ жилийн хөтөлбөр “Солонгон мөрөөдөл” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Таны сурталчилгаа