Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам болон Анкара дахь Элчин сайдын яамнаас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна хэмээн мэдэгдлээ.
Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэн танд зөвлөж байна.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:
Гадаад харилцааны яамны +97683042222 дугаарын шуурхай утас;
Цахим шуудан: [email protected]
Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;
[email protected] цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.