Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба, ЗГХА Соёл урлагийн газар, Эртэч Монгол НҮТББ, Транскапитал ББСБ-тай хамтран Зэвсэгт хүчний Жанжин штаб, дотоодын цэрэг болон цагдаагийн албан хаагчдад багаар ажиллах ур чадвар, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, хүний эрхийн болон санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Эх оронч залуу” үндэсний аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.