Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам нь Солонгос Улсын Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын  (ODA) хөтөлбөрийн хүрээнд “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн цахим удирдлагын тогтолцоог бий болгох дунд хугацааны төсөл”-ийг Монгол Улсад 2024-2028 он хүртэл 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр эхлүүллээ.

Монгол Улсын Улсын чанартай авто замын удирдлагын тогтолцоог бий болгох мастер төлөвлөгөө, авто замын хучилтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх, удирдлагаар хангаж, цахимд суурилсан авто замын хучилтын чанарын менежментийн системийг бий болгоно.

Мөн Монгол Улсын авто замын хучилтын нөхцөлд тохирсон хучилтыг үнэлэх  тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон судалгааны машинаар хангаж, туршилтаар ажиллуулах, явуулын чанарын хяналтын лабораториор хангана.

Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудаа БНСУ-д сургах, дадлагажуулах богино хугацааны сургалтуудад хамруулахаар төлөвлөж байна. 

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Бүгд Найрамдах Солонгос улсын талаас Иргэний барилгын технологийн институт, Монгол Улсаас Зам, тээврийн яамны харьяа “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ тус тус томилогдон хамтран ажиллаж байна.

Таны сурталчилгаа