Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Албаны нохой-2024" тэмцээн /2024.10.03/ ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвд боллоо.
Тэмцээнд төрийн цэргийн нийт 11 байгууллагын 22 эрэлч нохой оролцож, шилдгүүдээ тодруулсан юм.
Нийлбэр дүнгээр Цагдаа дотоодын цэргийн Эрэлч нохойн сургалтын алба тэргүүн байр, ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төв дэд байр эзэлсэн бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын алба гутгаар байрт шалгарлаа.
Тодруулбал, Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албаны сургагч багш, дэслэгч Б.Баярдаваа, дэслэгч Л.Бат-Эрдэнэ нар Балу, Алдо дуудлагатай албаны нохойн хамтаар амжилттай оролцсон юм.