Цаг үеийн мэдээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа 2024 оны аравдугаар сарын 08-ны өдөр 09:00, 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад болно. Тус дуудлага худалдаагаар дараах дугааруудыг худалдана. 

Иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцоно уу.

Үүнд:

- Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.

- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.

- Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Таны сурталчилгаа