Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан -Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинат дахь ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллалаа.
Ажлын зураг төслийг "Скай лайн" ХХК боловсруулан, "Алтанбулаг трейд" ХХК угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.