Цаг үеийн мэдээ

Ойн газраас  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 26-ыг дуустал зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын хэмжээнд маргааш буюу аравдугаар сарын 5-аас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулна. 

Байршил: 

1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.

3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.

4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.

5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.

6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.

7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.

8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд

10. Тэрбум мод сан

Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих арга хэмжээнд оролцогчдыг угтан авч, доор дурдсан чиглэлийн дагуу ажиллана.

Таны сурталчилгаа