Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Гадаад харилцаа нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл нар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг Батцагаан цогчэн дуганы өргөөндөө дахин хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 3 сард болсон уулзалтын үеэр Монгол, Италийн шашин соёлын хоорондын уялдааг бэхжүүлэх, түүнчлэн дэлхийд ховор нандин, ур хийц хосгүйд тооцогдох үнэт биет өвийг зөв хадгалах, сэргээх талыг судлах зэрэг хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцан санал солилцож байсан.
Энэ удаагийн уулзалтаар тус хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцлаа.