“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны 06:00 цагаас хаан, засварлаж эхэллээ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар 7-ны 06:00 цагт нээнэ.
Энэ хугацаанд баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.