Цаг үеийн мэдээ

Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон. Өнгөрсөн жил 283 мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ онд 341 мянган га талбайд хамарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан юм.

Таны сурталчилгаа