“МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан өсвөр үе, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолой үзэл бодлыг сонсох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор жил бүр ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫГ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь зэвсэгт хүчин, дотоодын цэргийн анги нэгтгэлүүд, цагдаа, онцгой байдлын залуу ажилтан, албан хаагчдад хувь хүний манлайлал, багаар ажиллах ур чадвар, гэр бүл төлөвлөлт, санхүүгийн болон хүний эрхийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ АЯН-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон Эртэч Монгол төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын дунд зохион байгуулсан “Эерэг хандлага- Хамтын ажиллагаа- Бүтээлч сэтгэлгээ” сэдэвт мэргэжил арга зүй дээшлүүлж, сургагч багш бэлтгэх 3 өдрийн цогц сургалтыг зохион байгуулж хугацаат цэргийн албан хаагч, офицер, ахлагч нарт хүний эрхийн боловсрол, манлайлал, багаар ажиллах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадвар, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон санхүүгийн боловсрол зэрэг хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулах чадвартай сургагч багш нарыг бэлтгэж батламж гардууллаа.
Мөн ЗГХА Соёл урлагийн газраас сургалтын оролцогчдод Чингис хаан Үндэсний музейн үзвэр, үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгууллаа.