WNBA буюу Америкийн сагсанбөмбөгийн холбооны эмэгтэй лиг улирлын шилдгүүдээ шалгаруулж байна. Тэгвэл WNBA-ийн оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг Индианагийн хамгаалан тоглогч Кейтлин Кларк хүртлээ. “Индиана Фивер” багт драфтын тэргүүн сонголтоор элссэн залуу авьяастанг лигийн ирээдүйн нүүр царай болно хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг билээ.
Тэрээр энэ улиралд 40 тоглолтод оролцож, 19.2 оноо, 5.7 самбараас бөмбөг авалт, 8.4 оновчтой дамжуулалт дундчилсан. Түүнийг WNBA-д элссэнээс хойш тус лигийн нэр хүнд, цар хүрээ эрчимтэй өсөж байгаа билээ.