12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/10/07 - 2024/10/13)
Хонь: Долоо хоногийн эхээр урлагийн салбарт ажилладаг хүмүүст олон сайхан боломж тохионо. Азтай байдал нэмэгдэж, шинэ санаа гаргах чадвар их байна. Санхүүгийн байдал сайжрах бага зэргийн боломжийг алдаж болохгүй үе. Итгэж найдаж байгаа ажлаа гүйцэлдүүлэхэд нөлөө бүхий хүмүүс туслах боловч од эрхсийн ивээл илүү хэрэг болно. Өөрт тохиох сайхан боломжийг ашиглахгүй, самуурч хөл алдах хэрэггүй. Долоо хоногийн дундуур албан түнштэйгээ харилцан ойлголцолд хүрэхгүй бол нэлээд ширүүхэн маргаан дэгдэж магадгүй. Энэ нь цаашдын ажил амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй тул асуудлыг аль болох алтан дунджийг барьж шийдвэрлээрэй. Сэтгэлээ зориулсан ажил үр шимээ өгч, таны гэр бүлд аз жаргалыг бэлэглэнэ. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс чин сэтгэл зүрхний хүсэл бодолд тань туслахад бэлэн байна. Амьдралын эрч хүч багасаж байгаагаас болоод бие тавгүйрхэн, толгой өвдөж магадгүй. Та маргаан зөрчилдөөнд хутгалдаж болзошгүй тул аль болох тайван байхыг хичээ. Ойр дотнын хүмүүсийнхээ үг үйлдэлд тэвчээртэй хандаарай.
Үхэр: Бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж оролддог зангаа хаях хэрэгтэй. Харилцан хамааралтай ажилладаг хүмүүсийнхээ шинэ чиг хандлагыг хүлээн зөвшөөр. Сонирхолтой байсан ч шинэ танилын харилцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаар. Мөн найдвартай бус, итгэл даахгүй хүмүүсийг өөртөө чинь олон жилийн нөхөрлөл холбож байгаа ч гол ажил хэрэгтээ оролцуулж болохгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Шийдэмгий бөгөөд хэтэрхий итгэлтэй байдлаасаа болж та хохирч магадгүй. Ямар нэгэн таагүй нөхцөл байдал тулгарахад түүнийг тойрон гарах, эсвэл асуудлыг эвийг баримтлан ухаалгаар шийдвэрлэх алхмыг та хийж чадна. Тодорхойгүй нөхцөл байдлыг ч бодитоор дүгнэж зөв шийдвэр гаргах чадвар тань амжилт өөд түлхэнэ. Таны ур чадвар дарга удирдлагын харилцааг зөөлрүүлж, үр ашигтай сэтгэл хангалуун байдлыг авчирна. Санхүүгийн хүндрэл бэрхшээл арилж, шинэ орлого орж ирнэ. Илүү ашигтай ажлын санал ирнэ. Гэр бүлд харилцаатай холбоотой зарим нэг таагүй асуудал гарч магадгүй. Ойр дотнын хүнтэйгээ тодорхойгүй асуудал байгаа бол сайн ярилцаж сэтгэлд үлдсэн гомдлоо хуваалцах хэрэгтэй. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болох үед хайртай хүмүүстэйгээ зөвлөлдөх нь зөв байх болно. Өөрийн биеэ зөв авч явах байдлаар үр хүүхдүүддээ үлгэрлэхийг эрмэлзээрэй. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барих хүсэл мөрөөдөл биелнэ.
Ихэр: Энэ долоо хоногийн эхээр мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн тааруу, ажлын бүтэмж муутай байж болзошгүй. Мөн ажлын хамт олонтойгоо ширүүн дориун харьцах хэрэггүй. Нөхцөл байдал хурцдах юм бол та хамгийн дотнын хүнтэйгээ ч зөрчилдөхөд хүрнэ. Илүү хичээх юм бол ямар ч асуудалтай нүүр тулгарсан зөв тийш нь залж, байр сууриа авч үлдэж чадна. Худалдаа наймаа хийх тал дээр өөрийн сонголтдоо бүрэн итгэлтэй байж болно. Хол газар явах хүмүүс хувийн бэлтгэлээ сайтар хангахад анхаарах үе шүү. Долоо хоногийн дундуур хувийн амьдрал болон санхүүгийн байдалдаа анхаарахгүй бол таны ажил үйлс өнгөц харахад хэвийн байх ч асуудлууд далдуур овоорсоор байна. Ажил хэргийн харилцаа анхны сэтгэгдлээс шалтгаалан нааштай шийдэгдэх эсэх тодорхой болно. Хайртай хүндээ аль болох их цаг зарцуулахыг хичээгээрэй. Асуудлыг олны саналд тулгуурлан шийдэх нь тохиромжтой үе. Эрүүл мэндийн асуудал гарч магадгүй тул ямар ч нөхцөл байдалд анхаарлаа өндөр байлга. Хоол хүнсээ зөв зохистой хэрэглээгүйгээс үүдэлтэй бие махбодод хямрал гарч магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр аян замд явах бол анхаарлаа өөр бусад зүйлд хандуулах хэрэггүй. Аливаа үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой бай. Хэн нэгэн хүний ятгалгад автан, уруу татагдах явдал гарч магадгүй. Од эрхэс таныг илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Шинээр танилцах хүмүүс таагүй нөхцөл байдал дагуулах магадлалтай.
Мэлхий: Ажлын уулзалт, гэрээ хэлэлцээр нь амжилттай байх болно. Бүх төрлийн яриа хэлэлцүүлэг дээр та бусдыг гайхшируулж чадна. Сонирхолтой санал орж ирнэ. Бичиг баримт цэгцлэх болон бүтээж туурвих ажил гүйцэлдүүлэхэд туйлын таатай бөгөөд таны хувьд хамгийн үр бүтээлтэй цаг үе юм. Сэргэлэн цовоо зан байдлаараа богино хугацаанд ихээхэн нэр хүндийг олж чадна. Харин долоо хоногийн дунд үед санхүүгийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээрт оролцох зэрэгт болгоомжтой байхыг зөвлөж байна. Олон хүний санал бодлыг үндэслэн шийдвэр, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй болно. Аливаа үйл явдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг зөвлөж байна. Ихэнх таагүй зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, түүний аясаар алга болох болно. Долоо хоногийн сүүл рүү оюуны хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох үйл явцад хүндрэл гарч магадгүй. Амьдрах чадамж өндөр түвшинд байх ч болж бүтэхгүй бүхнийг бүтээж чадна гэсэн үг биш. Ээдрээтэй асуудал болон ганцаар шийдвэрлэж чадахгүй зүйлээ хамтын хүчээр хийгээрэй. Олон хүний хөл үймээнд сандарч гүйх хэрэггүй. Энэ цаг үед олон ажлыг зэрэг амжуулах гэж улайран нь алдаа эндэгдэл гаргах томоохон шалтгаан болж мэднэ. Ажлын ачааллаас бол ядаргаанд орсон хүмүүс түүнээсээ салахын тулд элдвийн арга хэрэглэнэ. Дуртай зүйлээ хийж, өөрийнхөө сэтгэл ханамжийн байдлаа дээшлүүлэх нь ямар ч эмчилгээ, эм тангаас илүү үр дүнтэй байх болно.
Арслан: Долоо хоногийн эхээр залуу хүмүүсийн романтик хүсэл сонирхлыг бодит болох таатай боломж нөхцөлийг од эрхэс олгох болно. Хамгийн гол нь эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа нийцтэй зохицолтой байлгах хэрэгтэй. Нөхцөл байдлын ачаар зарим нэг ажил амжилттай бүтэх бололтой. Таны найрсаг, нийтэч зан олон сайн үр дүнг авчирч чадна. Та хэн нэгнээс ажлын эсвэл хувийн амьдралд нөлөөлж болохуйц санал авах гэж битүүхэн хүлээх ч тодорхой цаг хугацааг тэвчиж хүлээх шаардлагатай. Долоо хоногийн дундуур шаргуу дайчин, бууж өгдөггүй тууштай зан чанар тань ололт, амжилтыг авчрах болно. Ялангуяа залуу хүмүүс өөрийн гэсэн байр сууриа олох үндсийг тавих үе. Ажил хэргийн харилцаандаа итгэж болох эсэхийг дүгнэж цэгнэхийг од эрхэс танд зөвлөж байна. Хамтрагчтайгаа харилцах харилцаа, харилцан итгэлцэл дээр их зүйл оршин тогтноно гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр богино хугацааны аялалд гарах нь танай гэр бүлийнхний хувьд хамгийн сайхан мөч, мартагдашгүй дурсамж болно. Санхүүгийн шинэ эх үүсвэр олох, бизнес санаа гаргах бололтой. Мөн худалдаа наймааны ажил хийхэд үр дүнтэй байна. Томоохон амжилтад хүрэхийн тулд хамтрагчаа зөв сонго. Ганц бие хүмүүс хайр дурлалын адал явдалд хөл алдаж элдэв уулзалт, болзоо гээд завгүй өнгөрүүлнэ.
Охин: Ихэнх хүмүүс өөдрөг үзлээр дүүрэн байна. Байр сууриа бэхжүүлэх, нэр хүндээ нэмэгдүүлэх, бусдын өөртөө татах боломж гарна. Гэр бүлийн амьдрал тогтвортой байхаас гадна ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч амьдралаа өөрчлөх томоохон шийдвэр гаргах болно. Хамаатан садан, төрөл төрөгсөдтэй холбоотой үйл явдал тохиож магадгүй. Таны сэтгэлийг зовоох ямар нэгэн асуудал гарах бүрд тэд тусламжийн гараа сунгадаг бол энэ удаа та ч мөн эргэлзэх хэрэггүй. Ойрын хугацаанд товлосон ажил тань амжилттай болж магадгүй бөгөөд үр дүн нь хурдан мэдрэгдэх болно. Худалдаа наймаа хийх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай байна. Хүч хүрэхгүй амлалт өгөх, өөртөө хэт итгэлтэй байх зэрэг нь бусдыг гомдоох тул үг хэл, үйл хөдлөлдөө болгоомжтой хандаарай. Шийдэмгий байдал, нөхцөл байдлыг урьдчилан харах чадвар нь аливаа сөрөг хандлагыг сулруулна. Ямар ч асуудал тулгарсан түүнийг аз турших маягаар шийдвэрлэх гэсний хэрэггүй. Олон хүнээс туршлага судалж, шалгарсан арга барилыг ашиглахыг зөвлөж байна. Давтагдашгүй зан чанар, сонирхолтой, хэвшмэл биш гаргалгаа, сийрэг ухаан бодол тань ихэнх хүмүүсийг гайхшируулах болно. Мөн нөлөө бүхий хүмүүс ур чадварыг тань үнэлэх болно. Үүссэн асуудал нэлээд сунжрах төлөвтэй байна. Эдгээр нь мөнгө санхүүтэй холбогдолтой байх ба цаашлаад газар авахад хүрнэ. Үүнээс болж орлогын шинэ эх үүсвэрийг хайх эсвэл ойр дотнын хүмүүсээсээ санхүүгийн талын тусламж хүсэж магадгүй.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр уран бүтээлчдэд бүтээл туурвихад таатай. Сэтгэл санааны тэнцвэртэй байдал нь танд урам зориг, хүч тэнхээ өгөх болно. Зарим хүмүүсийн хувьд бодлогогүй алхам хийснийхээ уршгаар санхүүгийн хямралд өртөж, нэлээд саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Мөнгө, эд хөрөнгөнд хэт шунах юм бол нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй байж мэднэ. Та өөрөө өөртөө шүүмжлэлтэй, дүн шинжилгээ хийж чадаж байвал бусад зүйлд санаа зовох зүйлгүй. Бүх зүйлд бүтээлчээр ханддаг таны зарчмаасаа хазайхгүй байж чаддаг байдал тань таныг амжилтад хүргэдэг гэдгийг санаарай. Долоо хоногийн дундуур таны сэтгэл санаа тогтворгүй, өөртөө итгэлгүй байдал зэрэг нь зарим сөрөг хандлагын эх үүсвэр болно. Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох дарж, ойр дотнын хүмүүсээ өөрөөсөө түлхэхгүй байхыг хичээ. Хэн нэгний хуурамч хандлагад өртөж болзошгүй тул туйлын хянуур байхыг зөвлөж байна. Худалдаа наймаа хийхээр төлөвлөсөн бол эргэлзэж цаг алдалгүй зоригтой шийд. Харин долоо хоногийн сүүлээр ахмад настай хүмүүс дээр очиж уулзан, жаргал зовлонг нь хуваалц. Амралтын өдрөө хайртай хүмүүстээ бүрэн зориулаарай. Зорилгодоо хүрэхийн тулд шинээр харилцаа тогтоох юм бол тааламжтай байна. Эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй зүйлээс холуур байхыг зөвлөж байна.
Хилэнц: Долоо хоногийн эхээр олон хүний дэмжлэгийг нэгэн зэрэг авч чадахуйц ажлыг санаачилж, түүнийхээ үр шимийг үзэх болно. Таны үйл хөдлөл, эхлүүлсэн ажил тань зөв байсан гэдгийг батлан харуулах болно. Ойрын хугацааны төлөвлөгөө дажгүй ашиг орлого олж магадгүй. Эрч хүчээ зөв зарцуулах юм бол байр сууриа их хэмжээгээр ахиулах болно. Романтик байдал, хайрын болзоо таныг хүлээж байна. Долоо хоногийн дундуур аяллаар явах, гадаад дотоодын худалдаа хийх, материаллаг байдлаа сайжруулах зэрэгт таатай байхаас гадна танд олдсон боломж нь сонирхлыг татах зүйл байна. Таны сэтгэлийг татах хэн нэгнээс нүүр бууруулах хэрэггүй. Хувийн амьдрал тань хэвийн байдалдаа эргэн орно. Харин долоо хоногийн сүүлээр ашиг сонирхол ихээхэн өвөрмөц содон зүйл рүү чиглэж магадгүй. Хувь хүний туйлын ажил хэрэгч, зорилготой, хичээнгүй байдал ашиг тусаа өгнө. Бүх сайхан төлөвлөгөө нь зөвхөн гэр бүлийнхний тусын тулд, тэдний аз жаргалын төлөө гэдгийг мартаж болохгүй. Амьдралын төлөвлөгөөг ч хянаж засах, өөрчлөх асуудал гарч мэднэ. Залуу хилэнцүүд урам зоригтой байна.
Нум: Энэ долоо хоногт танд ашигтай ажлын санал, төсөл ирэх хэдий ч мөнгө санхүүгийн хувьд нэлээд хугацаагаар хойшлуулах шаардлага гарч магадгүй. Ажлын үр дүндээ сэтгэл дундуур байх нь танд дарамттай, урамгүй санагдана. Бодсон санасан бүхнээ биелүүлэх гэж хамаг хүч тэнхээгээ барж мэднэ. Гэвч бүх зүйл цаг хугацаатай гэдгийг санаарай. Таны сайхан сэтгэл, эелдэг зан олны дунд хүндлүүлж, нэр хүндийг тань сайжруулна. Зөв мэдрэмж, эмх цэгцтэй, зохион байгуулалттай байдал нь танд эерэг үр дүнг авчирч, ажилд сайнаар нөлөөлөх болно. Уулзалт, хэлэлцээр хийх бол тохиромжтой үе бөгөөд амжилттай байх болно. Таны оролцоо олон хүнд тааламжтай сэтгэгдлийг төрүүлэх болно. Ойр дотнынхон, хайртай хүмүүстэйгээ харилцахдаа нийцтэй бөгөөд итгэл төрүүлэхүйц байж чадна. Өөрийн боломж нөхцөлөө бодитоор дүгнэж цэгнэх үе. Авьяас билэг, сэргэлэн овсгоотой зан тань амжилт олоход туслах болно. Харин өмнөө тавьсан зорилгоо бодлогогүйгээр гүйцэлдүүлэх гэж хичээх хэрэггүй. Долоо хоногийн төгсгөл нь хэт их ажлын ачаалал нь таныг ядраасан тул сайн амрах үе. Ядаргаа стресс нь бие эрхтнийг тань өвчлөхөд хамгийн их нөлөөлөх болно. Тиймээс өөртөө цаг гарган ажил амралтаа зөв зохистой зохицуулж байхыг зөвлөж байна. Амьдрах орчноо сольж тэс өөр зүйл хийхийг хүсдэг хүмүүсийн хувьд шинэ эхлэлийг хийхэд тааламжтай байна. Гэхдээ ямар ч үед санхүү мөнгөний асуудал гарах нь тодорхой тул түүнд урьдчилан бэлтгэлтэй байх нь зүйтэй. Бусдаас хэт хамааралтай болох алхам хийхгүй байхыг хичээ.
Матар: Энэ долоо хоногт харилцаанд үүссэн ямар нэгэн саад бэрхшээлийг арилгахын тулд илэн далангүй ярилцах боломжийг гарга. Гэр бүл болон ойр дотнын хүмүүс ажил хэрэгт тань хэт их оролцвол алба амиа ялгаж чадахгүй байх нөхцөл байдлыг бий болгоно. Таны сэтгэл татам байдал, өгөөмөр зан нь ямар ч хүмүүсийн өөдрөг үзэл, итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ. Харин санхүүгийн хяналтаа ямар ч үед алдаж болохгүй. Мөнгөндөө хэт хайнга, үрэлгэн хандах хэрэггүй. Сайн сайхныг амласан хуурамч санал, гэнэтийн танил, аз туршсан худалдан авалтуудыг зогсоох хэрэгтэй. Согтууруулах ундаа болон элдэв муу зуршлаас өөрийгөө чөлөөл. Хууран мэхлэлттэй учирч болзошгүй тул олон нийттэй харилцахдаа болон арилжаа наймаа хийхдээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Таны төлөвлөгөөг нурааж мэдэх мэдээлэл ирнэ. Шийдэгдээгүй асуудал, хийгээгүй ажлаасаа болж багахан хэмжээний зөрчил тэмцэл болно. Долоо хоногийн төгсгөл үед өөдрөг байдал, хичээл зүтгэл нь таныг улам бүр идэвхтэй болгож, эргэн тойрны хүмүүсийн анхаарлын төвд байлгана. Аялж зугаалах, холын аянд гарахад таатай байна. Салхинд алхах, байгалийн сайханд зугаалах, түүхийн дурсгалт газруудаар аялах зэрэг нь сэтгэл санааг сэргээж, тайвшралыг авчрах болно. Энэ бүгдээс та маш сайхан энергийг авч чадна. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа идэвхжүүл. Амар тайван тэнцвэрт байдлыг хувийн амьдралдаа бий болгож чадна.
Хумх: Долоо хоногийн эхээр буруу мэдээллээс үүдэлтэй зөрчил нь таны ажил, амьдралд удаан хугацааны туршид нөлөөлж мэднэ. Эерэг энерги сайтай байхыг хичээ. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Буруу зуршлаасаа салах сэтгэл санааны бэлтгэл танд дутмаг байгаа бол тууштай тэмцэхийг зөвлөж байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаа дотнын хүнтэйгээ хуваалцаж, шийдэх арга замыг тодорхойл. Мэргэжлийн эмнэлэгт цаг алдахгүй хандахыг зөвлөж байна. Таны хичээл зүтгэл, хөдөлмөрч байдал үр өгөөжөө өгнө. Долоо хоногийн дундуур өөрийн бодлогогүй үйлдлээс болж найз нөхдөө гомдоож магадгүй. Энгийн сайхан нөхөрлөлөө алдах байдалд орж болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийн уур амьсгал нэлээд таагүй байж мэдэх тул аль болох эелдэг дөлгөөн байх үе. Та бусдад өөрийн чадварыг харуулах, хийсэн бүтээлээрээ бахархах цаг мөч ирнэ. Үр ашиг өгөх нь эргэлзээтэй аливаа худалдан авалтыг хийхээс зайлсхий. Харин долоо хоногийн сүүлээр хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Дотоод мөн чанар болон дотнын хайртай хүмүүсийн хүсэл зоригт түшиглэн сонголт хийгээрэй. Зарим нэг таагүй байдлыг зөгнөсөн тайван бус уур амьсгалыг нэлээд мэдэрнэ.
Загас: Өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарна. мэдэхээр байна. Зайлшгүй шаардлага тулгарсан тохиолдолд зарцуулах нөөц хуримтлал үүсгэх төлөвлөгөөгөө ажил хэрэг болго. Хамгийн чухал зүйлийнхээ орхигдуулж болохгүй хэсгийг барьж авч заавал бүтэмжтэй болгох хэрэгтэй. Алдаа оноогоо дэнслэх, үр дүнгээ үзэх шаардлага гарна. Ажил хэрэгч хүмүүс амжилттай гэрээ хэлэлцээр байгуулах магадлалтай. Оюуны болон уран бүтээлийн ажил хийдэг бол сайн үр дүн өгнө. Овоорсон их ажлаас хөндийрч, түр амсхийх нь танд үр ашигтайгаар нөлөөлнө. Хүлэгдмэл, баригдмал байдлаасаа гарч чадахгүй бол мухардмал байдалд орж мэднэ. Сэргэлт авах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж болох бүхий л аргыг хэрэглээрэй. Олон сайхан хүмүүстэй уулзаж ярилцах, санал бодлоо хуваалцах таатай боломж олдох тул үүнд их ач холбогдол өгөөрэй. Эвсэг найрсаг, нийтэч зантай хүмүүстэй шинээр түнш болох магадлалтай. Залуу хүмүүс тусалж дэмждэг шинэ найзтай болно. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох тал дээр сэтгэл санаа болон бие махбодын аль алинаар нь бэлэн байх шаардлагатай. Таны өмнө гарч ирэх боломж нь ямар ч хүнд байдлаас эвтэйхэн гарах бололцоог гаргаж өгнө. Санаачилгатай байж гэр бүл болон ойр дотнын хүмүүстээ бүхий л таатай нөхцөлийг бүрдүүл. Гэрээ тохижуулах, засвар хийх зэрэг ажил амжилттай болж таныг шинэ орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц өөрчлөлт болж чадна. Үр хүүхдийнхээ амжилтаар бахархах, тэдний ирээдүйд санаа зовох зүйлгүй болсон мэт сэтгэгдэл төрнө. Хүрээлэн буй орчноосоо, хайртай хүмүүсээсээ бүх сайн сайхныг мэдрээрэй.