Говь-Алтайн эрх баригч АН-ын нэр дэвшигчид, сумдын дарга нар авлигын хэргээр шүүхийн хаалган дээр оочерлож байна. Аймгийн төв Есөнбулаг сумын засаг дарга А.Алтанхуягийн авлигын хэргийн шүүх хурал өчигдөр товлогдсон ч уламжлал ёсоор хойшиллоо. 10-р сарын 25-нд шүүх хуралтай. Араас нь 10-р сарын 18-нд Бигэр сумын дарга Г.Мөнхбаярын бичил уурхайчдаас хувийн дансаараа мөнгө авсан авлига, албан тушаалын хэргийн шүүх хуралтай.
10-р сарын 30-нд Цогт сумын засаг дарга, аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Насанбуян тэргүүтэй оготно алах бус оготно аврах багийн 7 хүний авлигын хэргийн шүүх хуралтай. Өрөөсөн хөл нь шүүхийн босго давсан нэр дэвшигчдэд өгсөн санал бүхэн салхинд хийснэ гэсэн үг.
Дарви суманд аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга асан Л.Дэлгэрсайхан иргэнээ халамжилдаг бус хайрдаг, хаздаг хүн. 2 иргэний нэрээр зээл авсан баримт нь энэ байна. Халамжийн зээлээр өөрийгөө халамжилна. Иргэнээ халамжлах бус хайр гамгүй зодсон хэрэгтээ шүүхээс авсан ял шийтгэлтэй. 2023 оны 9-р сарын 02-нд иргэн М-ийг цохиж зодон, хоёр нүдийг нь гэмтээсэн гэмт хэрэгтээ анхан, давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл нь хэвээрээ нэр дэвшиж байна. Халамж хайрын бус хазах хайрахын дарга Л.Дэлгэрсайхан нь өрсөлдөгчдөө өртэй Монголд анхны нэр дэвшигч. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Эрдэнээс сая төгрөг зээлээд мурьсан чигээрээ өр ширээ тээгээд, өмнөөс нь сөргөлдөж байгаа хүн юм.
Спиртийн наймаачнаас спорт заалны тендерчин хүртэлх түүх намтартай, хайрга дайрга өдрөөр биш шөнөөр олборлогч Говь-Алтайн засаг дарга Г.Чинбат ахлагчтай авлигын хэргийн аймгийн шигшээ багаас 7 хүн шүүхийн хаалган дээр зогсож байна. Алтайн сонгогч Та алт шиг үнэтэй саналаа авлигын хэргээр шүүгдэгсдэд тушааж салхинд хийсгэх үү, аймгийн хурлын төлөөлөгчөө сонгох уу гэдгээ тунгаан бодох баримтуудыг сөхлөө.
Үзэх: