Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21:15-цагт “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Ардчилсан намын байранд согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг зохион явуулсан.
Шалгалтын явцад Ардчилсан намын ухуулах байранд 2024 оны 10 дугаар сарын 05-ны оройн 21:10 цагийн орчим нэр бүхий нэр дэвшигч нь ухуулагч 5 иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад Монгол Ардын намын нэр бүхий 10 ухуулагч нар орж, ухуулах байранд архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо түлхэлцэн эрх чөлөөнд нь халдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
Харин мэс хэрэглэж, хүний мэндэд хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй.