Монголчууд эрт үеэс Гонгор, Намсрай бурхныг тахин шүтэж энэ бурхдын бумбыг олон амьтны үгүйрэл хоосролын түйтгэрийг арилгахыг бэлгэдэж гэр орон, сүм хийдэд бүтээн залж ирсэн билээ.
Энэхүү бумбыг айл гэр, албан байгуулга хувь хүн бүтээлгэн залж тахиваас үгүйрэл хоосролын түйтгэр арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, хийморь золбоо, эд баялаг, идээ ундаа, төгс эдлэл бүхэн хурах нэгэн шалтгаан болдог.
Намрын адаг сарын шинийн 10-11-ний өдөр буюу 2024.10.12-13ны хоёр өдөр Амарлихуй хийдэд БУМБАНЫ ИХ ТАХИЛГА хурна.
2024.10.07-ноос 11-ний өдрүүдэд Амарлихуй хийдэд бүртгэнэ.
Хурал Амарлихуй хийд 10:00 цагаас эхэлнэ.
Холбоо барих утас: 99018865 / 88887577