Тавантолгойн түлш ХХК-ийн шуурхай хурал боллоо. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд:
- Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр Баруун, төвийн үйлдвэрийн ажилчдад “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ны талаар сургалт зохион байгуулах,
- Зүүн үйлдвэрийн хоёрдугаар цехийн шугам жигдрүүлэх ажлыг аравдугаар сарын 10 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.
- Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.
- Нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 89000 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
- ОБЕГ-ын гэрээт мэргэжилтний гэрээг сунгахыг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгов.
- Шахмал түлшний түүхий эд мидлингүүдийн дээжийг хөндлөнгийн лабораторид өгч шинжлүүлэхийг үүрэг болгов.