2024 оны 10-р сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүүгийн байдал сайжрах бага зэргийн боломжийг алдаж болохгүй үе. Мөнгө төгрөг урьдын адил илүү гарахгүй ч дутаж зээлэхгүй хэмжээнд байна. Тодорхойгүй нөхцөл байдлаас гарах олон төрлийн зүйлийг бодож боловсруулах гэж хичээнэ. Хайр дурлалын адал явдал нь романтик болзоо, үдшийн зоогоор хэмжигдэхгүй байх. Эсрэг хүйстэнтэй харилцах харилцаандаа хөнгөмсөг хандах хэрэггүй.
Үхэр: Тодорхойгүй нөхцөл байдлыг ч бодитоор дүгнэж зөв шийдвэр гаргах чадвар тань амжилт өөд түлхэнэ. Сонирхолтой байсан ч шинэ танилын харилцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаар. Таны ур чадвар дарга удирдлагын харилцааг зөөлрүүлж, үр ашигтай сэтгэл хангалуун байдлыг авчирна. Хайртай хүндээ бүхнээ зориулснаар хэн хэн нь сэтгэл ханамжийг авч чадна.
Ихэр: Энэ өдөр илүү хичээх юм бол ямар ч асуудалтай нүүр тулгарсан зөв тийш нь залж, байр сууриа авч үлдэж чадна. Харин гадаад нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй. Худалдаа наймаа хийх тал дээр өөрийн сонголтдоо бүрэн итгэлтэй байж болно. Хол газар явах хүмүүс хувийн бэлтгэлээ сайтар хангахад анхаарах үе шүү.
Мэлхий: Бичиг баримт цэгцлэх болон бүтээж туурвих ажил гүйцэлдүүлэхэд туйлын таатай бөгөөд таны хувьд хамгийн үр бүтээлтэй цаг үе юм. Сэргэлэн цовоо зан байдлаараа богино хугацаанд ихээхэн нэр хүндийг олж чадна. Бүх ажил тань сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ. Энэ бүхэн өмнөх олон таагүй байдлыг мартуулахад сайнаар нөлөөлөх болно.
Арслан: Залуу хүмүүсийн хувьд энэ өдөр ээлтэй байна. Учир нь тэдний романтик хүсэл сонирхлыг бодит болох таатай боломж нөхцөлийг од эрхэс олгох болно. Гадаад төрхийн дур булаам байдал өндөр байна. Гэхдээ олны хараанд байнгын өртөх нь таатай болон таагүй байдал аль алинд нь оруулна. Нөхцөл байдлын ачаар зарим нэг ажил амжилттай бүтэх бололтой.
Охин: Байр сууриа бэхжүүлэх, нэр хүндээ нэмэгдүүлэх, бусдын өөртөө татах боломж гарна. Өөртөө итгэлгүй, бүрэг ноомой, сэтгэлээ илэрхийлж чаддаггүй байх нь ямар ч сайхан харилцааг үгүй хийнэ. Хайр дурлалын хувьд ч адилхан өөртөө татагдсан хэн нэгнийг ойлгомжгүй байдлаараа үргээхэд бэлэн байна.
Жинлүүр: Уран бүтээлчдэд бүтээл туурвихад таатай. Сэтгэл санааны тэнцвэртэй байдал нь танд урам зориг, хүч тэнхээ өгөх болно. Зарим хүмүүсийн хувьд бодлогогүй алхам хийснийхээ уршгаар санхүүгийн хямралд өртөж, нэлээд саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Хайхрамжгүй хэлсэн үгнээсээ болж дотнын хүнээ гомдоож болзошгүй тул үг хэлээ мэдэж байхыг зөвлөж байна.
Хилэнц: Олон хүний дэмжлэгийг нэгэн зэрэг авч чадахуйц ажлыг санаачилж, түүнийхээ үр шимийг үзэх болно. Таны үйл хөдлөл, эхлүүлсэн ажил тань зөв байсан гэдгийг батлан харуулах болно. Энэ өдөр алба амины олон уулзалт, хүлээн авалтууд хүлээж байна. Эрч хүчээ зөв зарцуулах юм бол байр сууриа их хэмжээгээр ахиулах болно.
Нум: Ажил хэргийн нөхцөл байдал амаргүй болно. Ажлын үр дүндээ сэтгэл дундуур байх нь танд дарамттай, урамгүй санагдана. Бодсон санасан бүхнээ биелүүлэх гэж хамаг хүч тэнхээгээ барж мэднэ. Гэвч бүх зүйл цаг хугацаатай гэдгийг санаарай. Ямар ч тохиолдолд нөхцөл байдлаа зөв үнэлж, амьдралыг бодитоор харж сурах нь танд маш чухал байх болно.
Матар: Танд илүү сонирхолтой үйл явдал тохиолдож магадгүй. Таны сэтгэл татам байдал, өгөөмөр зан нь ямар ч хүмүүсийн өөдрөг үзэл, итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ. Харин санхүүгийн хяналтаа ямар ч үед алдаж болохгүй. Мөнгөндөө хэт хайнга, үрэлгэн хандах хэрэггүй. Согтууруулах ундаа болон элдэв муу зуршлаас өөрийгөө чөлөөл.
Хумх: Эерэг энерги сайтай байхыг хичээ. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хувийн материаллаг байдлаа ч сайжруулна. Таны мэргэжлийн үйл ажилд энэ удаад юу ч саад болж чадахгүй. Өөрийнхөө өмнө маш том зорилго тавьж урагш тэмүүлэхийг зөвлөж байна. Таны хичээл зүтгэл, хөдөлмөрч байдал үр өгөөжөө өгнө. Хамтрагчийн үнэтэй зөвлөгөө, туршлага танд маш их тус болох болно.
Загас: Хамгийн чухал зүйлийнхээ орхигдуулж болохгүй хэсгийг барьж авч заавал бүтэмжтэй болгох хэрэгтэй. Алдаа оноогоо дэнслэх, үр дүнгээ үзэх шаардлага гарна. Бусдын талархал, магтаалд умбах болно. Ажил хэрэгч хүмүүс амжилттай гэрээ хэлэлцээр байгуулах магадлалтай.
2024-10-08
Баярлалаа
2024-10-08
🫡
Эрдэнэчимэг
2024-10-08
Маш их баярлалаа