Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах”, 17.8 “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, 23.1 “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан иргэн “Г”-г Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 2022 оны наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Дээрх мэдээлэлтэй холбоотой Франц Улсын Интерполын Үндэсний төв товчооноос 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг этгээдийг тус улсын Аннеси хотын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хуралдаанаар “Эхнэр болон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх үндэслэлээр 2 жил хорих ял эдлүүлж байгаа талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
Үүний дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргатай мэдээлэл солилцоход “Г”-г Монгол Улсад шилжүүлэн өгөх ажиллагаа явагдаж байгаа талаар Франц Улсын Европ, гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас түүнийг ямар эрх зүйн үндэслэлээр сулласан, манай улсад шилжүүлэн өгөх ажиллагаа ямар шатанд явж байгаа, сулласан шийдвэрийг өөрчлүүлж дахин цагдан хорих боломжтой эсэх, манай улсад шилжүүлэн өгөх албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд түүнийг цагдан хорих эсэх, одоогийн оршин сууж байгаа хаягийн мэдээлэл зэргийг Бүгд Найрамдах Франц Улсын эрх бүхий байгууллагаас тодруулж өгөх талаар 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгээр хандаад байна.
Иргэн “Г”-г Монгол Улсад авчруулахаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажиллаж байна.
Зочин
2024-10-07
Одоо хөөцөлдөөд яадаг юм. Орхимоор юм. Улс орныг сүйрүүлэх хэмжэаний хэрэг хийсэн биш. Хэдэн удирдагчийг л шүүмжилсэн.Энэ бол байх л зүйл.
2024-10-08
одоо яах гээд авчирах гээд байгаан бол
Zochin
2024-10-09
Orhih heregtei Gan ochir yamar hereg hiusiin bol