Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 6

2024.10.08 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 07.02-18.18

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 10 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:02-18:18. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Хүйтэн шүүдэр буух улирал (4ц 32м) эхэлнэ.

Таны сурталчилгаа