Цаг үеийн мэдээ

Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, АШУҮИС-ийн АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхим, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хамтран гэмтэл согог судлалын XXVI эрдмийн чуулганыг “Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе” уриан дор энэ сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус чуулганд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Төрийн соёрхолт, АУ-ны доктор Т.Мөнхсайхан, АШУҮИС-ийн АУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал, АУ-ны доктор М.Адилсайхан, Академич, АШУ-ны доктор, профессор, Ардын эмч Р.Шагдарсүрэн, ГССҮТ-ийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор Э.Галбадрах, МГСЭМХ-ны тэргүүн, ГССҮТ-ийн ЭШСА-ны дарга, АУ-ны доктор, профессор С.Баатаржав, АШУҮИС-ийн АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Л.Наранбат нар урилгаар оролцсон юм. 

Энэ удаагийн чуулганаар БНТУ,  ХБНГУ, Япон зэрэг орны эрдэмтэн, профессор, судлаач болон  нийслэл, орон нутгийн 140 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ. 

Тухайлбал гадаадын зочин профессорын 4 илтгэл, дотоодын эмч, судлаачдын 21 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд нийт 54 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарсан байна. 

Гэмтэл согог судлалын XXVI эрдмийн чуулганд “Acibadem Altunizade” сургуулийн профессор, гэмтэл согогийн мэс заслын эмч, АШУҮИС-ийн зочин профессор Arel Gereli,  “Management service”-ийн инженер, профессор Denis Siebert, “Memorial Spine center”-ийн эмч, профессор Onur Yaman, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хөдөлгөөн засалч,   профессор Ayako Sugano нар оролцож, сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэн туршлагаа хуваалцлаа. 

СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД: 

▪️ ТЭРГҮҮН БАЙР: УХТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч М.Тэмүүжин “Олон сегмент хамарсан нугасны сувгийн нарийсалд нэг талын хоёр портын дурангийн аргаар мэдрэл дарагдал чөлөөлөх мэс заслын үр дүн”

▪️ ДЭД БАЙР: ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны эпидемиологич Э.Анубүжин “Гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчлөл, нас баралтын хэтийн төлөв 2024-2028 он”

▪️ ГУТГААР  БАЙР: ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч  Г.Мөнхцацрал “Хүнд түлэгдэлтийн үеийн нас барах эрсдэлийг эрт үнэлж, урьдчилан сэргийлэх нь”

ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДЛЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:

▪️ ТЭРГҮҮН БАЙР: “Интермед” эмнэлгийн их эмч Ч.Төмөр-Очир “Давхар гадна жийргэвч мөгөөрсний дурангийн мэс засал эмчилгээ”

▪️ ДЭД БАЙР: ГССҮТ-ийн ХГМЗТ-ийн их эмч З.Энхмандах “Нойр булчирхайн гэмтлийн үед дэлүүг хадгалах, нойр булчирхайн их бие, сүүл хэсгийг тайрах мэс засал”

▪️ ГУТГААР  БАЙР: ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн НСМЗТ-ийн эрхлэгч О.Цэрэндорж “Цахилгааны түлэгдэлтийн дараах шууны үхжил бүхий эдийн дутмагшлыг гуянаас чөлөөт далбан босгож сэргээсэн тохиолдол”

ХАНЫН ПОСТЕРЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:

▪️ ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн чих, хамар хоолойн эмч Ж.Төгөлдөр 

▪️ ДЭД БАЙР: ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн уламжлалтын эмч П.Адил-Оюун

▪️ ГУТГААР  БАЙР: ГССҮТ-ийн ГСМЗТ-ийн их эмч Б.Мандухай

ШИЛДЭГ ЭМЧ: 

▪️ ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ: Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Э.Нямбаатар 

▪️ ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ: Ховд аймгийн БОЭТ-ийн их эмч Б.Лхагвасүрэн 

▪️ ШИЛДГИЙН ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ: УНТЭ-ийн ХҮСҮСТ-ийн их эмч О.Чойдог нар шалгарлаа.

Таны сурталчилгаа