Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн "Тайлуут" гэдэг газарт аравдугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 8-ны өдрийн 00:10 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд Б /2 настай, эрэгтэй хүүхэд/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 8-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 киломерт хээрээс эсэн мэнд олж, ар  гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Таны сурталчилгаа