Цаг үеийн мэдээ

Боливи Улсад 3 долоо хоногийн өмнөөс үүссэн ой, хээрийн түймэрт 24.7 сая акр.талбай шатаж түүхэн дээд түвшинд хүрчээ. Тус улсын Санта Круз хот ой, хээрийн түймэрт хамгийн их хохирол амссан бөгөөд ойролцоогоор 7 сая га.талбай шатжээ.

Энэ жил Боливи Улсад гарсан ой, хээрийн түймрийн голомтын ихэнх нь тус улсын зүүн бүсийн нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн их хохирол дагуулж гал түймрийн улирлын дээд түвшнийг давсан байна. 

Иймд тус улсын Засгийн газраас онц байдал зарлаж, олон улсаас ой, хээрийн түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахаар тусламж хүсэв. Энэхүү ой хээрийн түймрийн гамшигт үзэгдэл нь олон мянган өрх, тариаланчид, уугуул иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, тэдний ихэнх нь орон гэр, газар тариалан, амьжиргаагаа алдсанаас гадна ундны усны эх үүсвэргүй болсны улмаас дүрвэхэд хүргэжээ.

Таны сурталчилгаа