Хан-Уул дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/119 дугаар тушаалаар Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг “5 шар” автобусны зогсоол хүртэл сунгаж Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчиллээ. Тодруулбал тухайн чиглэл нь өнөөдрөөс эхлэн 5 шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчлэх юм.